Percutaneous Endoscopic Lumbar Discectomy

Percutaneous Endoscopic Lumbar Discectomy Img

Recovery from the surgery in only one to two days by putting the patient under local anesthesia

Үе мөчний дурангийн мэс засал нь өвчилсөн хэсгийг том нээхгүйгээр 1 см орчим жижиг зүсэлт хийж дурангаар гэмтсэн шөрмөс, зөөлөн эдийг эмчилж, үрэвслийг арилгадаг хамгийн бага зүсэлттэй мэс заслын арга юм. Нанүри эмнэлгийн үе мөчний төвийн туршлагатай эмч мэргэжилтэн нар нь мөр шиг шөрмөс, судасны төвөгтэй нарийн бүтэцтэй хэсэгт үе мөчний дурангийн мэс засал хийх чадвартай бөгөөд, хурдан эдгэхэд нь тусладаг. Ердийн дурангийн шинжилгээг бодвол үе мөчний дурангийн хагалгаа нь нарийн шинжилгээ ба эмчилгээг нэг зэрэг хийх боломжтой байдаг бөгөөд өвдөг, мөр, тавхай, тохой, бугуй зэрэг гол чухал үе мөчинд мэс засал хийж болдог.

Ихэвчлэн үүсдэг гэмтэл бол өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, дотор талын хөндлөн шөрмөсний гэмтэл, урд талын загалмай хэлбэртэй шөрмөсний гэмтэл хамгийн элбэг тохиолддог ба ар талын загалмай хэлбэртэй шөрмөс юм уу гадна талын хөндлөн шөрмөсний гэмтэл, мөн үе мөчний хугарал бас байнга гарч байна. Мөн түүнчлэн шагай мултарсны дараа үүсдэг шөрмөсний гэмтэл(булчин шөрмөс сунах), шагайны зөөлөн эдийн гэмтэл ч бас гарч байна.

Мөн мөрний зөөлөн эдийн гэмтэл юм уу шөрмөс гэмтэх, хугарах болон үе нь мултарсны улмаас эмнэлэгт ирэх тохиолдол ихсэж байна. Иймэрхүү бэртэл, шарх авсны дараа үүсдэг үе мөчний бүх өвчинг дурангийн мэс заслаар эмчилдэг.

Үений хэлбэр алдагдсаны улмаас үүсэлтэй үе мөчний үрэвсэлийн эхэн ба дунд үедээ буй бүх өвчтөнгүүд үе мөчний дурангийн хагалгаагаар маш сайн үр дүн үзэх боломжтой. Мөн рюматизмын юм уу гэмтлийн үүдэлтэй үе мөчний үрэвсэл, өвөрмөц бус үе мөчний үрэвсэл зэрэг үе мөчний өвчтэй хүмүүс дурангийн мэс засал хийлгэж эдгэрэх боломжтой.

Microscopic Lumbar Discectomy

Microscopic Lumbar Discectomy Img

Remove herniated cervical discs locally

Үе мөчний дурангийн мэс заслаар сэргэх боломжгүй эмчилгээ юм уу тухайн үе мөч нь өөрийн үүргийг гүцэтгэх чадваргүй болсон тохиолдолд хиймэл үеэр орлуулах эмчилгээг хийдэг. Ихэвчлэн өвдөгний үеэнд хийх ба, насжилт өндөр болсон цаг үед эрүүл амьжиргаа, амьжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор өндөр настай хүмүүс ч гэсэн таашааж буй мэс заслын арга юм. Хиймэл үеэр сольсон ч өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэх боломжтой бөгөөд, Нанүри эмнэлгийн хувьд удаан ашиглагддаг бөгөөд биеийн хэлбэрт тохирсон гүдгэр хэлбэрийн хиймэл үе орлуулан суулгадаг.

Mini Spinal Fusion

Mini Spinal Fusion Img

Able to do flexible movements with the waist after having the artificial disc replacement

Үе мөчний зөөлөн эд нь судас ба мэдрэлгүй бүтэц учраас гэмтэл авах юм уу хэлбэрийн өөрчлөлт орсон үед шинээр нөхөгддөггүй. Нанүри эмнэлгийн зөөлөн эд нөхөн сэргээх эмчилгээ нь зөөлөн эдийн нөхөлтөнд үр дүн сайтай эхсийн хүйний цуснаас гаргаж авсан үүдэл эсийг зөөлөн эдний гэмтсэн хэсэгт тарьж эмчилдэг арга бөгөөд, үүдэл эс нь гэмтсэн бүтцэд уусан нэгддэг ба энэ үед ялгардаг өсөлтийн генийн хамт гэмтсэн бүтцийг хурдан нөхөн сэргээдэг. Оношилгооны дараа шууд хийх боломжтой мэс засал бөгөөд бусдаас ялгарах чадварла аргаар зөөлөн эдийг үр дүнтэй нөхөн сэргээдэг.